П.АМГАЛАН

Ардчилсан намын удирдлагууд жагсаалтад ямар хүмүүс багтах талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт “ Жагсаалтад хэн орох вэ гэдгээс илүү Монгол Улсын намууд бодлогын нам болох ёстой гэсэн зарчмыг тавьж байгаа. Үнэхээр  холимог тогтолцоотой болбол сонгогчдын санал алга болдоггүй. Энэ нь Монгол Улсад бодитой сөрөг хүчин бий болох нөхцөлийг хангаж өгдөг. Мөн тойргийн бодлогоос илүү Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чаддаг институт бэхждэг. Энэ шаардлагаа байнга тавьсаар байгаад үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж чадсан  нь ардчилсан хүчнийхэн, ардчилсан намын хамгийн том амжилт байсан. Ардчилсан нам энэ удаагийн өөрчлөлтөөр ардчиллын хоёр дахь давлагааг эхлүүлж байна. Шинэ үеийн төлөөллүүд орж ирж байгаа. Манай анхдагчид 2024 оны сонгуулиар хоёр дахь үеийнхэндээ байр сууриа шилжүүлж байгаа. Мөн намын удирдлагад 80, 90 оныхон орж ирнэ. Намын зүгээс Ардчиллын дахин сэргэлтийн үе гэж нэрлээд байна. Нэг нам хэт үнэмлэхүй олноор хоёр сонгуулийн хугацаанд засгийн эрх барьж байгаа тохиолдол сүүлийн 30 гаруй жилд 2016,2020 оны сонгуулийн дүнгээр гарлаа. Тиймээс АН сүүлийн долоон жилийн ажилдаа маш сайн анализ дүгнэлт хийсэн. Шинэчлэгдэж байгаа, шинэ АН-ын талаар бид ярих болно” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn