Орос, Монгол хоёр улс эрчим хүчний салбарт олон жилийн турш хамтран ажиллаж байна. ОХУ нь манай томоохон төслүүд дээр хамтран ажилладаг уламжлалтай. Эдгээр асуудлуудыг энэ оны есдүгээр сард ОХУ-ын Владивостокт хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Жил ирэх тусам хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын эрчим хүчний салбар нөөцийн хомсдолтой тулгарч байна. Урьдчилсан мэдээгээр, хүн амыг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 2030 он гэхэд 4 ГВт шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар цахилгаан станцын хүчин чадал ойролцоогоор 1 ГВт гэж тооцогддог. Монголын эрчим хүчний систем нь хэд хэдэн шалтгааны улмаас уналтад ороогүй гэж үздэг. Эхний шалтгаан нь ОХУ-аас цахилгаан эрчим хүч тасралтгүй нийлүүлдэг. Өнгөрсөн жил Дорнодын эдийн засгийн чуулга уулзалт дээр ОХУ-ын эрчим хүчний сайд Николай Шульгинов Хятад, Монгол руу экспортлох цахилгаан эрчим хүч 19-20%-иар өссөн гэж онцлон тэмдэглэсэн. Мөн өнгөрсөн оны 11 сард ОХУ-ын ерөнхий сайдын орлогч дарга Виктория Абрамченко Орос, Монголын Засгийн газар хоорондын хуралдааны үеэр “бид монголын талтай хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд цахилгаан эрчим хүчийг монголын зах зээлд нийлүүлж хүчин чадлыг нь 100МВт хүртэл нэмэгдүүлнэ” гэж хэлсэн. Хоер дахь шалтгаан нь Улаанбаатар хотын ТЭЦ-н өргөтгөл, шинэчлэлийн чиглэлийн хамтын үйл ажиллагаагаагаа талууд үргэлжлүүлэхээр тохиролцсон. Үүний хүрээнд хоёр улсын хамтын хүчин чармайлтаар ТЭЦ-4 хүчин чадлыг 600МВТ хүртэл өсгөсөн бөгөөд энэ нь Монгол улсын нийт эрчим хүчний 60%тай тэнцэж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын ТЭЦ-3-ын шинэлэлийн ажил өрнөж байна. Энэхүү төсөл нь Орос, Монгол Улсын эрчим хүчний салбарын хоёр дахь томоохон бүтээн байгуулалт юм. хэрвээ Хоёр блок нэмж барьвал Монгол Улсын хэрэглээ 250 МВТ хүрнэ. Энэ оны 6-р сард хоёр улсын эрчим хүчний сайд нар уулзаж ТЭЦ-ын өргөтгөл, шинэчлэлийн талаар ярилцсан юм. Тус уулзалтын үеэр Николай Шульгинов "Бид хоёр тал хүлээн зөвшөөрөхүйц төслийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх бүх боломжит хувилбаруудыг судалж байна" гэж онцлон тэмдэглэсэн. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг шинэчлэх тухайд Монгол Улсын эрчим хүчний сүлжээний цогцолборыг цахимжуулах шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. 2019 онд ОХУ-аас Улаанбаатар хотод "ухаалаг" тоолуурыг туршилтын журмаар нийлүүлсэн. Монгол Улс эрчим хүчний салбараа цахимжуулах ажилд ханцуй шамлан орсон бөгөөд жил бүр ахиц дэвшил гаргаж, хэрэглэгчдэд нийлүүлэх цахилгааны саатлыг багасгаж, бусадтай туршлагаасаа хуваалцах боломжтой. Владивосток хотноо есдүгээр сарын 10-13-ны хооронд болох Дорнын эдийн засгийн VIII чуулга уулзалтын үеэр улс орнуудын эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Хамтын ажиллагаа, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө” бөгөөд хөтөлбөрийн дагуу оросын тал байнгын оролцогч Монгол Улс зэрэг гадаадын түншүүдтэй ажил хэрэгч яриа хэлэлцээ, болон бусад бизнесийн арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.