П.АМГАЛАН

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. Түүнийг хүндэтгэлтэйгээр үдэх ёслол “Чингис хаан” олон улсын нисэх буудалд боллоо. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Фернандо Рейс болон албаны бусад хүн үдэн мордуулав.  Пап Францис  өнөөдөр  сайн үйлстэнүүдтэй  уулзаж, Нигүүлслийн өргөөний нээлтэд оролцсон юм.

Эх сурвалж:www.polit.mn