Б.ТУУЛ
Хоол хийх нь урлаг гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Яагаад гэвэл, хэзээ ч мартагддаггүй, хамгийн амттай, мэдрэмж хөглөсөн хоол бол шилдэг тогооч нарын нууц жороор бүтэхээс гадна байгалиас заяасан авьяас, дадлага туршлага, сайхан сэтгэл гээд хамгийн шилдэг орц найрлагаас бүрдсэн байдаг.
Тийм л учраас энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хоолны фестивальд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын шилдэг тогооч нар ирж оролцжээ. Шоунд оролцож буй асар бүр Монгол, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Европ үндэсний хоол, зууш болон кофе, амттанаар үйлчилж байв. Харин хамгийн шилдэг тогооч нарын хоол оочер ихтэй байлаа. Ингээд “UB Food festival 2023”-иас шилдэг тогооч нарын шимтэй хоолыг дурандав.
Эх сурвалж: www.zms.mn