Б.ДАМДИН

"60 тэрбум"-ын хэрэг анх найман жилийн өмнө ил болж байв. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө л дөө. Энэ хэрэг мөрдөх байгууллагууд дамжиж хэдэн жил явсны эцэст шүүхээр орсон. Гэхдээ энэ хэргийг шударга шийдээгүй гэж олон нийт үздэг. "...60 тэрбум"-ын хэргийн  шийдвэрлэлт нь хэлмэгдүүлэлт болсон. Золиос болгож зарим хүнийг шийтгүүлээд гол хүн нь үлдсэн" гэдэг.  Тэгвэл энэ хэргийг ТЕГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Ингэснээр УИХ-ын дарга асан М.Энхболд дуудагдах бололтой.

Мөн түүнийг сүүлийн өдрүүдэд дуулиан шуугиан тариад байгаа хотын газрын асуудалтай холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 164 (7149)