П.АМГАЛАН

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлийн 31,142, мөрдөн байцаалтын 2267 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 41, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явахын эсрэг тав  нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал, Иргэн Д.О, М.О, Г.Х нар нь орон сууцны хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны квотод хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 64 иргэнээс 1.063.400.000 төгрөгийг залилсан  байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn