П.АМГАЛАН
ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэгдчийн бүртгэлийг энэ сарын 15-наас E-Mongolia цахим системээр зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан БЕГ-аас бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө.
–E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
–Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
-"Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
-Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
-Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
-Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
Эх сурвалж:www.zms.mn