Ц.БАЯР
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тус аймагт Хүйсийн говь цэцэгт нуурын сав газрын захиргаа, Говийн их дархан цаазат газрын А,Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний тусгай хамгаалалттай газар, Сум дундын ойн анги, Говь-Алтай аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төв, БОАЖГ-ын нийт 7 байгууллагын 260 гаруй албан хаагч ажиллаж байна. Салбарынхан элсний нүүлт, болон бусад асуудалд дэмжлэг хүсэв УИХ-ын тогтоолоор 2019 оны 5 дугаар сард Говь-Алтай, Ховд аймгийн дунд орших Төрийн тахилгат Сутай Хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогоогүй тул энэ асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх хэрэгтэй гэв. Үүнд Хүйсийн говь, Хантайширын нуруу, Чандмань хайрхан уулыг шинээр Улсын тусгай хамгаалалтад авах, Бурхан буудай уулын ангиллыг дээшлүүлэх, өргөтгөх асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх гэлээ. Түүнчлэн Монгол элсний байгалийн цогцолбор газар, Сутай хайрхан уулын байгалийн нөөц газруудын аялал жуулчлалын даацыг тогтоох ажилд дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг онцлов. Цөлжилтийг сааруулах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, газрын тогтвортой менежментийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийг говийн бүсийн аймгуудад хэрэгжүүлэх. Мөн элсний нүүлт эрчимтэй явагдаж буй Хөхморьт сумын Сангийн далай, Гүн нуур, Жаргалан сумын Эрээн нууруудад элсний механик хаалтын ажлыг үргэлжлүүлэн хийх санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөд дэмжлэг хүслээ. Уулзалтад Говь-Алтай аймгийн Хүйсийн говь цэцэгт нуурын сав газрын захиргааны дарга С.Жаргалзаяа, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Н.Алтансүх, Монгол элсний тусгай хамгаалалттай газрын дарга Н.Үйтүмэн, Ус,цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Н.Алтантуяа БОАЖГ-ын дарга Г.Болдбаатар, БОАЖГ-ын хэлтсийн дарга Д.Батмагнай болон салбарын төлөөллүүд оролцлоо. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Монгол элсний улсын ТХГ нутгийн хамгаалалтын захиргаа Говийн их дархан цаазат газрын Б хэсэг Говийн Их Дархан Цаазат Газар "А" хэсэг Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа Говь-Алтай аймгийн Сум дундын ойн анги Говь-Алтай Ус Цаг Уур зэрэн газрууд дэмжин оролцов.
Эх сурвалж: www.polit.mn