Т.САЙХАН
"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.
Тэгвэл тэрбээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах хүсэлтээ өгчээ. Түүнийг хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцоод байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn