Т.САЙХАН

АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 28-ны өдөр товлон зарлаж байгаагаа мэдэгдлээ. ҮБХ-ны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр урьдчилан төлөвлөж байгаа гэнэ.

Мөн тус хурлаар АН-ын даргын санал болгосноор тус намын дэд даргыг томилох, Ардчилсан намын бүх шатны сонгуульт гишүүний татварын хэмжээг тогтоох, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.

Түүнчлэн энэ сарын 28-нд зарлагдсан Үндэсний бодлогын хорооын хурлаараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг болоод бусад нарийн бичгийн дарга нарыг томилохоор болсон аж. 

Эх сурвалж:www.polit.mn