Т.САЙХАН
Ардчилсан намаас өнөөдөр /07.31/ Хангайн бүсийн эдийн засгийн форумыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулахаар болжээ. Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүд, төлөөлөгчид оролцож байгаа юм байна. Мөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар болон бусад албаны төлөөлөгчид Хөвсгөл аймагт очоод байгаа юм байна. Тэд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг нь сонсох юм.
Тэднийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар төлөөлөгчдийг угтан авчээ.
Эх сурвалж:www.polit.mn