Т.САЙХАН

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг  суллажээ. Өмгөөлөгчийнх нь зүгээс цагдан хорихгүйгээр шалгуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 10-нд хэлэлцээд хүсэлтийг нь хангаж шийдвэрлэжээ. 

Сайд асан Т.Бадамжунайг АТГ шалгаж байгаад хэргийг прокурор руу шилжүүлээд байгаа. Нийслэлийн прокурорын газраас сайд асан Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн мэдээлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn