Б.ТУУЛ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны хамгаалалтад цагдаа, дотоодын цэргийн 1500 гаруй алба хаагч "Хүй долоо худаг"-т үүрэг гүйцэтгэж байна.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өнөөдөр /2023.07.11/ азарга, их насны морьдын уралдааны үед хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа.
Эх сурвалж: www.zms.mn