Б.ТУУЛ
Европын Холбооноос олон Улсын хэмжээнд санаачлан гаргасан “Ойн түншлэл”-д нийт таван улс багтдаг бөгөөд Ази, номхон далайн бүсээс Монгол Улс ганцаараа багтаж байгаа ажээ.
Уг санамж бичгийг 2022 оны 11 дүгээр сард Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Өнөөдөр буюу долдугаар сарын 3-нд уг санамж бичгийн хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Европын холбооноос Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз нарын даргалдаг “Бодлогын дэмжлэг үзүүлэх” ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж “Замын зураг”-ийг хоёр тал эцэслэн баталлаа. Ингэснээр санамж бичиг байгуулагч талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Эх сурвалж: www.zms.mn