С.САРУУЛ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ "Хувийн тэтгэврийн санг зохицуулсан зохицуулалт байхгүй учраас өнөөдөр арилжааны банкууд төрийн бус байгууллагын журмаар тэтгэврийн сан байгуулж, эхнээсээ тэтгэврээ олгоод эхэлсэн байна. Хэрвээ тэтгэврийн сан эрсдэлд орвол хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй учраас энэ хуулиар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй дэвшил гэж ойлгож болно. Тэтгэвэр нь өвлөгдөж, хадгаламжийн хүүгээс илүү хуримтлал нь өсдөг байхын тулд уг хуулийг санаачилсан" хэмээн байр сууриа илэрхийлэв. Харин уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахыг гишүүдийн олонх дэмжлээ.
Эх сурвалж: www.polit.mn