П.АМГАЛАН

УИХ дахь МАН-ын  бүлгийн хуралдаанаар Улс төрийн намын хуулийн талаарх гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.

Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сард улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. 2005 оноос хойш энэ хуульд өөрчлөлт ороогүй байдаг. Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар  Улс төрийн намын хуулийн талаар  хэд хэдэн асуудлын талаарх шийдвэрээ танилцуулав. Нэгдүгээрт, нам байгуулж бүрдэхтэй холбоотой асуудал.  Нам бүрдэхийг өргөн баригдаж буй хуульд сонгуулийн ерөнхий хороо бүрдэл хянаж,  Улсын дээд шүүх бүртгэхээр байсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаж  намууд Улсын дээд шүүхэд намууд материалаа өгч,  бүртгэдэг байхаар ажлын хэсэг өөрчилж оруулсан. Үүнийг МАН-ын бүлэг дэмжлээ.

Хоёрдугаарт, намыг идэвхгүй тооцохтой холбоотой асуудал. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн  намуудыг хариуцлагатай болгох, санхүүжилтийг  ил тод, нээлттэй шилэн болгохыг заасан.  Улс төрийн намыг гурван үйл ажиллагааны асуудлаар  идэвхгүй намд тооцохоор тусгасан. Нэгдүгээрт, УИХ-ын хоёр удаагийн сонгуульд оролцоогүй, нам  дотроо  төлөөллийн төв байгууллагын хурлаа хийгээгүй, сүүлийн хоёр жил санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулж СЕХ-д өгөөгүй гэсэн үндэслэлээр улс төрийн намыг идэвхгүйд тооцож байгаа.  Идэвхгүйд тооцогдсон намын санхүүжилт зогсож, бүх шатны сонгуульд оролцох боломжгүй болно.  Эдгээр хуулийн төслийг МАН-ын бүлэг  хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгэснийг дэмжиж хаврын УИХ-ын чуулганаар улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжэв.

Эх сурвалж:www.polit.mn