П.АМГАЛАН

УИХ дахь МАН-ын  бүлгийн хуралдаанаар боловсролын тухай хуулийн төсөл, Улс төрийн намын санхүүжилтын талаар хэлэлцэв.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүх зүйлийг хуульд тусгах боломжгүй. Хүүхдийн нас, бие, сэтгэхүй, боловсон хүчин, материаллаг баазаас шалтгаалаад англи хэлийг I, II ангийн сургалтын хөтөлбөрт оруулах уу гэдгийг боловсролын байгууллага шийдэх ёстой. ҮАБЗ-өөс хуульд нэг хэлийг онцолж дурдах хэрэггүй, хөтөлбөртөө тусгасан нь зөв гэсэн зөвлөмж гаргасан. Манай улсад өнөөдрийн байдлаар 8-9 хэлний ЕБС үйл ажиллагаа явуулж 8000 орчим хүүхэд хамрагдаж байна. Нэг хэлийг онцлоод заахаар бусад зогсох эрсдэлтэй. Тиймээс сургалтынхаа хөтөлбөрөөр үндсэн, сонгон суралцах хэл гэдгээрээ явах нь зүйтэй.  Харин УИХ,  хууль хэрэгжүүлэх тогтоолдоо англи хэлний сургалтыг цаашид эрчимжүүлэх,  сайжруулах чиглэлийн тодорхой арга хэмжээ авч,  нэгдүгээр ЕБС-ийн хүүхдүүдэд нэгдүгээр ангиас англи хэлийг заах  бэлтгэл хангах чиглэлээр анхаарах хэрэгтэй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn