С.САРУУЛ
"Иргэн "Ч'-ийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Түүнд холбогдох хэргийг яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн "Ч"-д холбогдох үйлдлийг шалгаад, яллагдагчаар татах саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хэргийн тухайд сануулахад "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат морьтой иргэдийг машинаараа дайрахаар оролдсон гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж эхлээд байгаа билээ.
Эх сурвалж: www.polit.mn