П.АМГАЛАН

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 29,550, мөрдөн байцаалтын 3075 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүний амьд явах эрхийн эсрэг ес, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг найм, Хүрээлэн байгаа орчны эсрэг долоо, Авлига, албан тушаалын долоо, нийт 340 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn