Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий Хөгжлийн банкны хөрөнгийг арваад жилийн турш хувийн ашиг сонирхолд зарцуулсан. Нийгэм ийм дүгнэлттэй болсон. Баримт, үйл явдлууд ч үүнийг нотолно. Харин энэ асуудлаар шүүх шийдвэрээ гаргах дөхжээ. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж байна. Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн дундуур дуусаад, шүүгч нар зөвлөлдөөд эхэлжээ. Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд шийдвэрээ танилцуулах төлөвтэй байна. Тэгэхээр дээрх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн хэд нь буруутаж, хэд нь цагаадах нь тодорхой болно. Дашрамд хэлэхэд, өнөөдөр шүүхээр орж буй Хөгжлийн банкны гэх асуудал хэдэн жилийн турш яригдаж байгаа юм. Жил хагасын өмнө нийтээрээ анхаарч эхэлснээр их наяд гаруй төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ. 2022 онд л гэхэл нийт 1.075 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлсэн. Төлөгдсөн зээлийн 60.1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байжээ. Өмнөх жил нь буюу 2021 онд хийгдсэн Монголбанкны хяналт шалгалтаар 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк 2022 онд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)