П.АМГАЛАН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, С.Одонтуяа нар “Тэтгэврийг  7 биш 5 жилээр тогтоох”-ыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Энэ хавар үндсэн хуулийн өөрчлөлт сонгуулийн хууль гээд улс төр тогтолцоотой холбоотой хууль явагдлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүд орон нутагт хоёр удаа санал авахаар очсон. Би  3780  орчим иргэдтэй уулзсан. Иргэд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэхээс илүү цалин, тэтгэвэр, тэтгэмжийн тухай ярьж байна. Учир нь  30, 40 жил ажилласан эмч, багш нар  тэтгэврийн доод хэмжээтэй дүйцэхүйц тэтгэвэр авч байгаа талаар хэлж байна. Сүүлийн жилүүдэд улс төр тогворгүй буйгаас үүдэж нэг байгууллагад долоо, найм, арван жил өндөр цалинтай ажилласан иргэд цөөн. Учир нь улс төр болон бусад шалтгаанаар ажлаас нь халчихдаг. Тэгээд тэтгэвэр тогтоох хугацаа болоход долоо жил хүрээгүй байна гэдэг. Тиймээс тэтгэвэр тогтоох голч жилийг тав  болгох, хамгийн өндөр жилийг  сонгох боломжийг  олгох нь зөв юм байна гэсэн үзэл баримтлалтай байгаа. Тэтгэврийн багц хуулийг өргөн бариад шийдэлд хүрээгүй удаж байна. Үндсэн хуулийг гурван цагийн дотор баталж чаддаг  хэрнээ  нийгмийн даатгал, тэтгэвэртэй  холбоотой хуулийг аливаа нэг нийгмийн хөдөлгөөн болгоод саналаа хүчтэй хэлж л хууль өргөн барьдаг.  Ер нь тэтгэвэр тогтоох хугацаа нь долоон жилээр тогтоогдож хохирсон иргэдэд нөхөн олговор өгөх ёстой.   Шударга ёсыг тогтоох, шударга тэтгэвэрийг бий болгох тал дээр анхаарч жагсаал зохион байгуулж байна.

Эх сурвалж:www.polit.mn