П.АМГАЛАН
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоох”-ыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Тэрбээр “Тэтгэвэрийн 7 жилийг 5 жилээр бодох хууль, 2018 оноос хойш долоон жилээр бодуулсан иргэдийн тэтгэврийг 5 жилээр бодож, нөхөн олгово олгох гэсэн хоёр хууль өргөн барьсан. Энэ хуулийг өргөн барьснаас хойш гурван жил боллоо. Энэ хугацаанд 60 гаруй удаа УИХ-ын индэр дээрээс энэ хуулийг хэлэлцэхийг шаардаж үг хэлсэн. Мөн хоёр ч удаа жагсаал зохион байгуулж байна. Энэ нийгмийн даатгалын багц хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн шаардлагын үндсэн дээр оруулж ирсэн. Гэтэл хагас жил энэ хуулийг хэлэлцэхгүй дарж хуулийг хэлэлцэхгүй байна. Энэ сарын 15-наас жагсаал зохион байгуулах уриалгыг олон нийтэд гаргасан. Үүний үр дүнд 16-ны үдээс хойш УИХ-ын даргын зөвлөл хуралдаад аргагүй эрхэнд үнэн гүйцэгдэж нийгмийн даатгалын багц хуулийг энэ долоо хоногт хэлэлцэхээр оруулж ирсэн. Энэ бол ард түмний хүсэлтээр хийгдэж байгаа зүйл. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хороо, дүүрэг, орон нутгаар явахад ард түмний хамгийн их шаардсан хууль “Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоох”. Энэ хууль хэрэгжснээр ахмадын тэтгэвэр 250-300 мянган төгрөг нэмэгдэх боломж бүрдэнэ” гэв.
Эх сурвалж:www.polit.mn