С.САРУУЛ

 Улс орон даяар энэ сарын 18-нд нөхөн сонгууль явагдлаа. Сонгуулийн дүн өнөөдөр гарна. Урьдчилсан байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигчид орон нутгийн нөхөн сонгуульд Баянхонгор аймгийн ИТХ-д нэр дэвшигч Н.Эрдэнэболд, Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ-д нэр дэвшигч Н.Сугар-Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-д нэр дэвшигч Т.Цэцэгсайхан, Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ-д нэр дэвшигч Б.Хишигбуян нар ялжээ. Мөн Дундговь аймгийн Адаацаг сумын ИТХ-д нэр дэвшигч Б.Хандсүрэн, Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ-д нэр дэвшигч Б.Эрдэнэбаатар, Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-д нэр дэвшигч А.Жавхлан, Төв аймгийн Заамар сумын ИТХ-д нэр дэвшигч Ц.Дуламсүрэн, Төв аймгийн Заамар сумын ИТХ-д нэр дэвшигч Б.Алтанцэцэг, Төв аймгийн Өндөрширээт сумын ИТХ-д нэр дэвшигч Б.Баярмаа, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ-д нэр дэвшигч Б.Оюунжаргал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ИТХ-д нэр дэвшигч Б.Жамбалсүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ-д нэр дэвшигч Ж.Оюунгэрэл ялалт байгуулсныг АН-аас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn