ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойгоо угтаж Монголын өмгөөлөгчдийн холбооноос "Хүний эрх ба өмгөөлөл" эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх "Мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын түүхэн хөгжил", МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гавьяат багш, профессор, доктор /Ph.D/ Д.Баярсайхан "Эрүүгийн хэргийн процессын өмгөөлөл ба хүний эрхийн хамгаалалт, онол, үзэл баримтлалын асуудал", Хуульч, судлаач Г.Эрдэнэбат "Өмгөөллийн цагийн хөлсний тогтолцоо ба хэргийн менежмент: Өмгөөллийн хавтаст хэрэг" сэдвээр илтгэл тавьсан юм. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гавьяат багш, профессор, доктор /Ph.D/ Д.Баярсайхан "Эрүүгийн хэргийн процессын өмгөөлөл ба хүний эрхийн хамгаалалт, онол, үзэл баримтлалын асуудал"-аар илтгэл тавьсан юм.

Эх сурвалж polit.mn