Ц.МЯГМАРБАЯР 

Соёлын бүтээлч үйлдэрлэлийг дэлхийд таниулах  арга хэмжээний нэг нь “Улаанбаатар” олон улсын яруу найргийн наадам юм. Энэхүү наадам нь энэ сарын 19-ны өдөр “Чингис” хаан музейд нээлтээ хийлээ. Тус наадамд  Монголын баялаг яруу найргийн өв сангаас  хуваалцахаар   Монгол, Орос, Хятад, Франц, Солонгос, Испани, Израйл, Бангладеш зэрэг есөн улсын зохиолч, яруу найрагч, орчуулагчид хүрэлцэн ирж  оролцсон нь онцлог байлаа.  Уг наадмыг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонт Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо санаачилж Монгол Улсын соёлын яам, “Монголын зохиолчдын эвлэл”, “ Соёл, яруу найргийн академи” хамтран зохион байгуулсан юм. Наадмын үйл ажиллагаа Соёлын дэд сайд М.Батбаяр нээж үг хэлснээр эхлэв.

Тэрбээр”Монголын утга зохиолыг дэлхийд сурталчилах, гадаадын шилдэг бүтээлийг эх хэлнээ орчуулах, уран зохиолын төрөл зүйлийг түгээн дэлгэрүүлж таниулах зорилгоор тус формыг зохион байгуулж байна. Зохиолч, яруу найрагчид ард түмнээ соён гэгээрүүлж, төрт ёс, түүхэн уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлж, улс үндэстнийхээ оюуны дархлаа болж дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Соёлын яам Монголын  утга зохиолын шилдэг бүтээлийн нэг болох “Тунгалаг тамир” романыг франц хэл рүү, БНХАУ-тай хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулах ажлыг хийж байгааг дуулгахад таатай байна” гэсэн юм. Түүнчлэн наадмыг  санаачлагч. зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Энэ удаагийн Улаанбаатар олон улсын яруу найргийн наадмын гол зорилго бол Испани, Швед, Еврей, Солонгос, Хятад, Франц зэрэг үзэг нэгт олон найз нараа Монголдоо урин авчирч утга зохиолын ертөнцийн шинэ сонин сайхныг хуваалцаж харилцан мэдээлэл, туршлагаа солилцох явдал юм. Мөн Монголын эртний болон орчин цагийн уран зохиолыг  дэлхий дахинд олон орны зохиолч, орчуулагчид, хэвлэн нийтлэгч нартай нягт хамтран ажиллах боломжуудыг  нээхийг зорьж байна. Түүнчлэн олон нийтийн орчуулагчдын тусламжтайгаар яруу найрагчдын бүтээлийг харилцан туршилтын журмаар  орчуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн нь сонирхолтой үр дүнтэй байсныг тэмдэглэн хэлье. Тус туршилтын сонирхолтой хөтөлбөрийг санаачилж улмаар Монголын яруу найргийг сонгож орчуулсан  Швед улсын хэвлэн нийтлэгч, орчуулагч  Пер Берстромд талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм. 
  Энэ үеэр "Өнөө үе ба яруу найраг" хэлэлцүүлэгийг өрнүүлсэн юм. Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, утга зохиолын орчуулагч Н.Энхбаяр "Метамодернизм, дияаны /зэн/ буддизм ба утга зохиол" илтгэлээ тавьсан юм. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд “Та бид маш сонирхолтой цаг үед амьдарч байна. Энэ цаг үе юугаараа сонирхолтой вэ гэвэл, дэлхийн хүн  хүн төрөлхтөнд бүхэл бүтэн  шинэ чиг хандлага бий болж нийгмийн харилцаа, хүний амьдрлыг тодорхойлж эхэлж байна. Энэ чиг хандлагыг метамодернизм гэж нэрлэж байна. Энэ нь гурван цагийн хэлхээсээр  амьдрах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн, одоо, ирээдүйгээр зэрэг зохицож амьдрах гэсэн санаа” гэсэн юм. Түүний орчуулсан 50 гаруй боть байдаг. Үүний нэг нь нийгмийн харилцаа хүний амьдралыг тодорхойлж байна гэсэн дэлхий нийтийн шинэ чиг хандлагын талаарх илтгэл оролцогчдын сонирхлыг татаж байсан юм. 
 Түүнчлэн  Франц хэлээр Парист хэвлэгдсэн "Жентаюу" Монголын уран зохиолын антологи сэвдээр “Соёл, Яруу найргийн академийн хөтөлбөрийн захирал О.Мөнхнаран болон   Анн Сильви /Францын зохиолч, найруулагч, продюссер нар илтгэлээ сонирхуулав.  Мөн хятад хэлээр Бээжинд хэвлэгдсэн "Монголын яруу найраг" антологи яруу найрагч, орчуулагч, Бээжингийн их сургуулийн профессор н.Дулааны, казах хэлээр хэвлэгдсэн "Монголын яруу найраг"-ийн антологи Хабааны Байыт яруу найрагчын илтгэлүүд сонирхолтой байв. Энэ үеэр Испанийн Мадрид хотноо хэвлэгдэх "Хил хязгааргүй яруу найраг" цувралын Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Төгсгөлд Улсын филармонийн концертын танхимд "Олон хэлний найрсал" яруу найргийн уншлага болсон юм..