Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.  Соёлын сайд Ч.Номин “Соёлын салбарт 452 байгууллага байдаг. Үүнээс 432 нь орон нутагт хамаардаг бөгөөд 4070 албан хаагчдын 3002 хүнд таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор болж, журмыг баталлаа. Соёлын байгууллагад ажиллагсдын 70 хувь нь энэхүү нэг удаагийн тэтгэмж авна.

Соёлын салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар яригдаж байгаа. Сүүлийн 20 гаруй жил соёлын байгууллага нь яамгүй байснаас үүдэн энэ асуудал орхигдож ирсэн. Соёлын байгууллагынхны сарын цалин 570 мянгаас 995 мянган төгрөгийн хооронд байгаа. Дундаж цалин 760 мянган төгрөг. Энэ салбарт нийтдээ 6245 ажилтан, албан хаагч ажилладаг.   Боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай цалинг харьцуулбал 6-25 хувь бага. Соёлын яам байгуулагдсанаас хойш соёлын салбарынхны цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн ч бусад салбарынхнаас доогуур байгаа. Хэд, хэдэн удаа салбарынхантайгаа биечлэн уулзсан. “Бусад төрийн салбарынхнаас цалин доогуур байна. Амьжиргааны төвшинд хүрэхгүй байна. Онцлог нөхцөлд нь тааруулж, цалинг нэмэгдүүлж өгөөч ээ” гэж хүсэлт тавьж ирсэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд Соёлын яам нь Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай 12 удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр соёлын салбарынхны албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалинтай дүйцүүлэн,  энэ онд багтаан шийдвэрлэхээр болж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn