Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хэлэлцжээ. Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны ажлыг дүгнэсэн танилцуулга, мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулыг чөлөөлсөн ТУЗ-ийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Танилцуулгын дараа Н.Мандуулыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, түүнийг ШӨХТГ-ын даргаар томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Мөн Сангийн сайд Б.Жавхланд Хөгжлийн банкны менежментийг нь сайжруулах, сонгон шалгаруулалт зарлаж есдүгээр сараас өмнө дараагийн гүйцэтгэх захиралыг томилохыг үүрэг болголоо.

Эх сурвалж:www.polit.mn