ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс "Хариуцлагатай сэтгүүл зүй: Төлөөлөл, итгэл ба боломжууд" форумыг салбарын сэтгүүлч, чөлөөт нийтлэлч, редакц, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа. Форумд "Амжилтын түүх" илтгэлээр "Зууны мэдээ" сонины Нийгэм, танин мэдэхүйн албаны дарга Ч.Гантулга, "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин, GoGo.mn сайтын сэтгүүлч, зураглаач А.Эрхэмбаяр нар жендэрийн тэнцвэртэй мэдээлэн ажиллаж буй бодит туршлагаа хуваалцсан юм. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг "Тэнцвэртэй мэдээлэл: Гээгдсэн дуу хоолойг гаргаж, итгэлийг олж авах нь" илтгэлийг танилцууллаа.
"Хэвлэл мэдээлэл ба төлөөлөл: Жендэрийн хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх нь" хэлэлцүүлэгт "Зууны мэдээ" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн багш, дэд профессор Л.Ариун, МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар, чиглүүлэгчээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг, GoGo.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн, Архангай медиа группын үүсгэн байгуулагч, захирал О.Амарзаяа, СУИС-ийн Радиа, телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш, доктор Д.Цэнд нар оролцлоо.
Мөн энэ үеэр СУИС-ийн Радиа, телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш, доктор Д.Цэнд МҮОНРТ-ийн Цагийн хүрд хөтөлбөрт хийсэн судалгааныхаа талаар танилцуулсан юм.
ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн багш, дэд профессор Л.Ариун өдөр тутмын сонингуудад хийсэн судалгааныхаа талаар танилцууллаа. Тэрбээр "Зууны мэдээ" сонины булангуудыг уншигчид сонирхон уншиж байгааг онцлов.
Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын зохицуулагч Б.Баяртогтох, "Завханы мэдээ" сонины эрхлэгч, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Б.Мягмарсүрэн нар амжилтын түүхээсээ хуваалцлаа.
Эх сурвалж www.zms.mn