Б.ЖАРГАЛ
Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй “Шиньшинь” компани хүний эрхийг ноцтой зөрчсөн талаар иргэн Э.Болд мэдээлэл хийж баримт дэлгэлээ. Иргэн Э.Болд “Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн Н нь 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр Шиньшинь компанид Эрдэс, баяжмал хольц савлагчаар ажиллаж эхэлсэн. Ажилтан Н-д ээлжийн дарга нь химийн агуулахруу орж азотын хүчилтэй савыг өргөн гаргаж ирэх даалгаврыг өгсөн байна. Гэвч тухайн савыг өргөхөд хагарсан байсан бөгөөд азтоын хүчилд нүүрээ хүчтэй түлсэн” гэв. Шиньшинь компани нь Хөдөлмөрийн тухай хууль болон Химийн болон аюултай бодисын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: www.zms.mn