Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийжээ.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ""Оюу Толгой" ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр Ерөнхий сайдын санал болгосноор Жамбалдоржийн Таныг томиллоо. 

Түүний хувьд Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэргээ хамгаалсан. Эдийн засгийн форумын дэргэдэх Global Shaper нийгэмлэгийн тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургууль магистрын зэргээ хамгаалж, амжилттай суралцаж төгссөн  мэдлэгтэй, боловсролтой залуучуудын төлөөлөл" хэмээв.

Өнгөрсөн долоо Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.  

Эх сурвалж:www.polit.mn