Т.САЙХАН

Улсын прокурорын Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /04.19/ мэдээлэл өгсөн.  Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны дарга С.Батдөлийн болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нэгжлэг хийхэд нийт 7.3 тэрбум төгрөг илэрсэн. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул нөхцөл байдал илэрсэн учир Авлигатай Тэмцэх газартай хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа ерөнхийдөө дуусаж байгаа" хэмээв. 

Эх сурвалж:www.polit.mn