ИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан өөрийн төрөлх сургууль Лодойдамбын нэрэмжит Хоёрдугаар дунд сургуулийнхаа лингафоны танхимд 53,4 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрдэл, хэлний сургалтын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

✅ Боловсрол, Шинжлэх ухааны сайдын багцаас шийдэгдсэн уг хөрөнгө оруулалт нь алс баруун хязгаарын сурагч хүүхдүүдэд хэлний мэдлэгээ дээшлүүлж, мэргэжил сонголтоо зөв хийхэд нь чухал түлхэц болох юмаа.

✅ Боловсрол шинжлэх ухааны яамнаас Алтай хотын 2-р дунд сургуулийг олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх баруун бүсийн сургууль хэмээн зарласан юм.

Тэгвэл өнөөдөр ОХУ-ын ШУСТ (Русский Дом)-өөс сургуулийн орос хэлний танхимд нь ном сурах бичиг хандивласныг мөн гардууллаа.