ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Форум-Ази, ХЭХТ хамтран өнгөрсөн оны аравдугаар сард Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг суманд уул уурхайн ажиллагаанаас болж байгаль орчинд болон орон нутгийн иргэдийн амьжиргаанд үзүүлж буй нөлөөллийн судалгаа хийжээ. Судалгааны багийнхан сумын засаг захиргаа, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллага, малчин иргэдийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулан орон нутгийн нөхцөл байдалтай танилцсан байна. Уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчин болон малчдын нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг судалгааны дүн харуулжээ. 

 

Судалгааны товч танилцуулгыг Форум-Азийн ажилтан Прартана Жаганната, Лой Валерио нар танилцуулсан юм. 

Эх сурвалж www.zms.mn