Б.ОД

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Одоо болно" жагсаал Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) гадаа болж байна. 

Энэ жагсаалыг “Хөөрхөн дэлхий” ТББ болон хүний эрхийн “Далд хүн” байгууллагаас зохион байгуулж байгаа аж. 

Энэ үеэр “Далд Хүн" ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр

 "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгч этгээдүүдийг хамаарлын хувьд үзвэл дандаа хамаатан садан, ойр дотнын хүмүүс байгааг тоо баримт харуулж байна. Өөрөөр хэлбэл, гадаа гудамжинд хүчирхийлэл үйлдэхээс илүү ахуйн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг. ГБХЗХГ нь 2017 онд 900 сая төгрөгийн санхүүжилттэй байсан. Тэгвэл өнөөдөр энэ санхүүжилт өсч, 8.3 тэрбум төгрөг болсон байна. Гэвч хүүхдийн хүчирхийлэл тодорхой хэмжээгээр буурсангүй. Харин ч бүр хэд дахин нэмэгджээ.Би  энэ асуудлаар ГБХЗХГ-ын даргатай уулзсан. Энэ үеэр санхүүжилт маш бага учраас хүн хүч цөөн байгаагаа хэлсэн.Жилдээ 100 хүүхэд хохирлоо гэхэд 30 хүүхдэд хүрч ажиллаж байна. Гэтэл цаана нь 70 хүүхэд хаягдаж байгаа юм. Том том данхар нэртэй яам, тамгын газрууд нь их хэмжээний төсөвтэй байж яагаад хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдүүдэд 100 хувь хүрч ажиллаж чаддаггүй юм бэ. Үүний цаана бодлого, хуулийн гажуудал байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn