Т.САЙХАН

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан оролцож байна. Тэрбээр "Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлага байгаад, мөрдөх байгууллагын ажиллах боломжийг нь бүрдүүлэх үүднээс энэ асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Түүнээс аль нэг гишүүний гэм буруугийн асуудлыг шийдэх гэж оруулаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Үндэслэл байгаа учраас яллагдагчаар татсан” гэлээ. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Эх сурвалж:www.polit.mn