Б.ОД

Төсвийн хэт үрэлгэн бодлого өнгөрсөн арван жилд манай эдийн засагт хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааны үр дүнг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс  танилцуулсан.

Тэрбээр "2010 онд батлагдсан хуулиасаа буцсан хоёр зүйлийг хэт үрэлгэн бодлого хэмээн нэрлэж байгаа. Хүүхдийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, цар тахлын үед иргэдэд олгосон вакцинжуулалт болон мөнгөн тэтгэмж зэрэг урсгал шилжүүлгүүдийг төсвөөс санхүүжүүлсэн. Төсвийн нийт зардлын өсөлт “зардлын тааз”-аас удаа дараа хэтэрч байсан. Хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлээгүй бол 2010 онд гаргаж байсан дээд хязгаарын тооцооллоос хэтрэхгүй. Одоогоор тооцоолж байснаас нэг тэрбум гаруй төгрөгийн өндөр байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn