Т.САЙХАН

Прокурорын байгууллагаас УИХ-ын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд хүргүүлж,  саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /03.27/ хэлэлцжээ.  Шүүхээс З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналыг хүлээж авахаас татгалзсан гэх мэдээлэл байна.  Шүүхээс "З.Энхболдыг яллагдагчаар татсан гэж үзэх боломжгүй учраас таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй" гэдэг тайлбарыг өгчээ.

АТГ-аас  нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Түүний нэг нь УИХ-ын дарга асан З.Энхболд юм. 

Эх сурвалж:www.polit.mn