Б.ОД

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, дөрөв нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна. Эдгээрт 380 сая төгрөгийн торгуул, нөхөн татварт 750 сая төгрөг ногдуулжээ.

Зөрчлөөс дурдвал,  энэ сарын 25-нд Монгол Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсан мэдээллийг Хятадын цагдаагийн газраас авчээ. Тодруулбал,

  • иргэн Бат-Эрдэнэ автомашины эд ангийг нуувч болгон ашиглаж их хэмжээний буюу 315 кг адууны хатаасан өлөн,
  • иргэн Чулууны автомашинаас 310 кг говийн чулуу
  • иргэн Галхүүгийн автомашинаас 51 кг чулуу илрүүлсэн ба зөрчлүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байна гэв.

Эрээний боомтод бүртгэгдсэн дээрх зөрчлүүд нь чулуу, өлөн зэргийг машины дугуйн дотор болон эд ангид тоноглон нууж хийсэн байсныг рентген төхөөрөмж ашиглан илрүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn