Б.ОД

Биологийн идэвхт бүтээгдэхүүн витаминыг улсын хилээр оруулж ирэхгүй, зөвшөөрөл шаардаад байна гэх асуудалд гаалийн байгууллагаас өнөөдөр тайлбар өглөө.

ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар биологийн идэвхт бүтээгдэхүүн витамин эм, эмийн түүхий эдийг улсын хилээр импортоор оруулж ирэхэд Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Энэ заалт хүчинтэй.Тиймээс иргэд хувьдаа болон ойр дотныхныхоо захиасаар биологийн идэвхт бүтээгдэхүүн явуулж байгаа тохиолдолд Монгол Улсын бүртгэлд орсон эсэхийг шалгах хэрэгтэй. Бүртгэлтэй бүтээгдэхүүнийг саадгүйгээр эзэнд нь хүргэж байна.Монгол Улсын бүртгэлд ороогүй витаминуудыг явуулсан тохиолдол бий. Энэ тохиолдолд бүтээгдэхүүний дээжээ бүртгүүлсэн байх ёстой. Ингэсний дараа хилээр нэвтрүүлнэ гэдэг шаардлага тавиад саатуулдаг. Түүнээс биш бүтээгдэхүүнийг хурааж аваад устгадаггүй. Энэ нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах вий, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын найрлага байх вий гэдгээс сэргийлэх үүднээс уг шаардлагыг тавьдаг.Монгол Улсад бүртгэгдсэн витаминуудыг улсын хилээр оруулахад ямар нэг саадгүйгээр хувийн хэрэглээнд олгоно гэж ойлгож болно” гэв.

Эх сурвалж:www.polit.mn