Б.ОДМАГНАЙ

ХУД-ийн иргэн Д.Нина, ХУД-ийн төлөөлөгч Б.Жагар нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон цагаатгалын ажил хариуцсан албан тушаалтнуудтай  биечлэн уулзах талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

ХУД-ийн төлөөлөгч Б.Жагар “Энэ сарын  23-ны өдөр Ерөнхийлөгчид хандаж бичиг явуулсан. Би Хан-Уул дүүргийн иргэний эрх ашгийг хамгаалж байгаа юм. тус хэлмэгдэлд нь 1937 оны шийтгэх тогтоолоор аавыг нь долоон сар шоронд хууль бусаар хилсдүүлсэн. Прокурорын байгууллагаас удаа дараа цагаатгах боломжгүй гэсэн хариу ирүүлдэг. Өмнө жилийн аравдугаар сард  Жаргалсайхан прокурорт хүсэлт гаргаад Д.Нина гуай бид хоёр уулзсан. Бас л  боломжгүй гэсэн.  Нэг удаа уулзахдаа цагаатгах үүрэг даалгавар холбогдох албаны хүмүүст өгсөн байдаг. Тэд цагаатгахаас татгалзаад байгаа.  Монгол Улсын прокурорын байгууллагын зарим албан тушаалтны мэргэжил, ур чадвар дутаж байна. Тиймээс прокуророос шалгалт авах, ажлыг нь шалгах  шаардлага гарч ирлээ. Энэ нь тагнуулын газраас авсан баримтаас харагдаж байгаа юм. Д.Нина гуайн аав н.Дугарсүрэн нь захирсан даргынхаа тушаалыг эсэргүүцсэн учир шүүх цаазын бичгийн 156, 157 зүйлүүдээр 1938 оны аравдугаар сарын 14-ны өдөр ял төлөвлөгдсөн бөгөөд хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй. Харин Үндэсний архивын лавлагаагаар 1934,1938 онуудын тогтоолыг шүүж үзэхэд бага дарга, цэргүүдийн халагдах хугацааг хойшлуулах тусгай тогтоолын баримт байхгүй байгаа. Монголын төр засаг хэлмэгдүүлэлтийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn