Т.САЙХАН

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа.  Тодруулбал, өнөөдөр/.03.20/ Говь-Алтайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна.  Мөн нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр энэ сард монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүснэ. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхаарууллаа. 

Эх сурвалж:www.polit.mn