Б.ОД

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын /ТЗХАБ/ гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн зөвлөгөөн болж гишүүн орнуудын төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээгээ тохиролцлоо.  

2023 онд Монголоос Хятад руу 11.7 сая тонн, Хятадаас Монгол руу 1.4 сая тонн ачаа тээвэрлэнэ. Харин Монголоос Орос руу 315.2 мянган тонн, Оросоос Монгол руу 2.5 сая тонн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3.5 сая тонн, Хятадаас Орос руу 1.5 сая тонн буюу нийт 21 сая тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш орнуудын төмөр замуудтай тохиролцлоо.

Энэ нь өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал 5.1 сая тонн буюу 32 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр УБТЗ-аар  нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэжээ.

Эх сурвалж:www.polit.mn