Б.ОДМАГНАЙ

“Сбэтэ Монголиа” ХХК-иас Шүүх, поркурорын буруутай үйл ажиллагаанаас болж гадаадын хөрөнгө оруулалттай компани хохирсон асуудлаар мэдээлэл хийлээ. “Сбэтэ Монголиа”, “Сбэтэ жампанг” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  н.Энхболд “Сбэтэ жампанг” компани нь 1993 онд байгуулагдсан. Япон улсад байрладаг бөгөөд авто машин үйлдвэрлэж, борлуулсаар ирсэн. Мөн  дэлхийн 33 улсад үйл ажиллагаагаа явуулдаг.   “Сбэтэ Монголиа” ХКК нь 2012 оноос Монголд хуучин авто машиныг зарж борлуулдаг эхэлсэн. Тус компанид ажиллаж байсан нэр бүхий хүмүүс байгууллагынхаа  эд хөрөнгийг  залилсан байж болзошгүй хэрэг үүссэн. Энэ асуудал АТГ болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа юм. Компанид хоёр сая нэг зуун дөрвөн сая долоон зуун  далан мянган төгрөгийн хохиролтой болсон. Энэ нь эрүүгийн хуулийн 17.4 заалтын завшсан хахууль авсан. Мөн эрүүгийн хуулийн 22.4.1 хуулийн этгээд эрх мэдлээ урвуулан ашигласан, 22.12 байж боломгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн шалгуулж байна. энэ асуудал нь 2021 онд хэргийг бүртгэж, одоо болтол шалгагдаж байна. Тиймээс нэр бүхий иргэд ХХБ болон Хаан банканд хадгалж байсан. Энэ нь мөнгө угаадаг, хадгалдаг байх эрдэлтэй. Учир нь дансыг нь битүүмжилсэн.  Хохирол учруулсан иргэд улсын ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурорын газар өмгөөлөгчөөрөө дамжуулж  хүсэлт гаргасан.  Тиймээс битүүмжилсэн дансыг цуцалсан. Эдгээр иргэд завшсан мөнгөөрөө ижил компани байгуулсан. Манай компаниас завшсан мөнгөөрөө эргэлдүүлсэн. Тиймээс битүүмжилсэн дансыг нэр бүхий прокурорууд цуцалсан. Иймийн учир улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд өнөөдрөөр дамжуулж гомдол гаргаж байна.

Засгийн газраас барьж буй бодлого болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар гадны хөрөнгө оруулалттай компанийг залилсан, хохироосон асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мөн Засгийн газар 2023 оныг Монголд зочлох жил болгож зарласан. Үүнтэй холбогдуулаад гадны хөрөнгө оруулалттай компанийг хохироосон иргэдийг шалгаж арга хэмжээ авна гэдэг. Гэвч үүнийг нь шийдэх ёстой поркурорын байгууллагын нэр бүхий хүмүүс асуудлыг шийдэхгүй байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn