П.АМГАЛАН

“Халх Жэвзүнба хувилгааны тухай”  Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн , Монголын их хүрээ хийдийн хамба, номун хан З.Санждорж мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Гуравдугаар сарын  08-ны өдөр XIV далай лам Данзинжамц Энэтхэгийн Дармасала хотод Монгол Улсын Гандантэгчимлэн хийдийн хүсэлтээр  Дэмчог-Нагбува уламжлалын  авшиг хүртээх номын айлдвар айлдсан.  Айлдвар айлдахын өмнө  “Халх X Богд Живзүндамба хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” гэсэн. Ийн айлдахдаа  X богд гэсэн үг  хэллэг оролцуулаагүй.  Гэвч зохион байгуулж байгаа Гандан тэгчинлэн  хийдээс зөв мэдээллээр хангаж чадахгүй байгаа. Үүнээс улбаалж янз бүрийн  худал мэдээлэл олон нийтийн хэрэгсэлд цацагдаж байна. Жишээ нь ,  “X Богдыг тодруулж залсан нь үнэн гэв”, “Ц.Гарамжавын зээ хүү X Богдоор тодорчээ, “Шарка Н.Мөнхнасангийн хүү X Богдоор тодорчээ”,  X Богд Монголоос  тодорчээ” зэргээр  олон нийтийн сүлжээгээр цацсан.

Эх сурвалж:www.polit.mn