Б.ОД

Засгийн газраас байгуулсан авлигатай тэмцэх таван "Ш" үйл ажиллагааг эхлүүлэх Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэн, иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагджээ.  Тус ажлын хэсгийн гишүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Шүгэл ажиллагааны ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлах юм байна. 

Ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртлыг арилгах таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа үйл ажиллагаа чиг үүргийн талаар дүгнэлт гаргах гэсэн үндсэн чиглэлтэй ажиллах юм.

Ажлын хэсэгт:

Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг

ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа

Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал

ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул

Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллана.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл ажиллахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn