С.САРУУЛ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт орон нутагт эрүүгийн нэг хэрэгт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-“Б” нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах аргаар иргэдээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт нэр бүхий компани нөхөн сэргээлтийн ажил хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэх үйлдэлтэй хэрэгт орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамтран оролцсон, хээл хахууль өгсөн, авсан гэх;

-“Г” нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.

Эх сурвалж: www.polit.mn