2023 оны гуравдугаар сарын 06-наас гуравдугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш буюу гуравдугаар сарын 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Харин 7-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно.

Салхи 6, 8-нд нутгийн зарим газраар, 7, 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Эх сурвалж:www.polit.mn