Т.САЙХАН

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос баруун хойд зүгт 14 км-т Живаагийн хил, мөн 30км-т Хүслийн хад буюу Сумаа хаднаас 20 км-т Хирвистийн үзүүр гэдэг газар хар хил гарсан байгаа тул Ренчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумдын иргэд мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

Мөн Хатгал тосгонд Мөсний баяр үзэж сонирхож байгаа иргэд хориглох тэмдэг байрлуулсан газраас бусад газраар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүллээ.

Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байдаг аж. 

Эх сурвалж:www.polit.mn