З.Батцэцэг

Харуки Муракамигийн шинэ роман дөрөвдүгээр сарын 13-нд Японд худалдаанд гарна. Уг номыг "Хот ба түүний найдваргүй хана" гэж нэрлэжээ. Энэ тухай Шинчоша хэвлэлийн газар мэдээлэв.

Шинэ номын агуулга одоог хүртэл нууц байна. Хоёрдугаар сарын эхээр Х.Муракамигийн зохиол 1200 хуудастай гэсэн мэдээлэл гарсан. Уг роман хэвлэмэл болон дижитал хэлбэрээр худалдаанд гарах юм.

Оросын хэвлэн нийтлэгчид олон улсын бестселлерүүдийг гаргахад тавьсан хязгаарлалтыг тойрч гарах арга замыг олсон талаар өмнө нь мэдээлж байсан. Орос улсад "хураангуй" гэж нэрлэгддэг нийтлэлийг хэвлэх болно. Энэ нь эх хувийг шууд ишлэлгүйгээр хураангуйлж нийтлэх юм. Жишээлбэлс тэд ханхүү Харригийн "Нөөц" дурсамж ном, Жен Синсерогийн "Бүү гасал" номыг энэ аргаар хэвлэн гаргахаар төлөвлөж байна.

Х.Муракамигийн өмнөх бүтээл болох "Командлагчийн аллага" 2017 оны хоёрдугаар сард нээлтээ хийж байсан.

Эх сурвалж:www.polit.mn