Т.САЙХАН

Хөвсгөл нуурын эрэг, Хүй толгойн урд Хайчийн аманд "Хөх сувд-2023" мөсний баяр өнөөдөр эхэлж байна. 

Уг арга хэмжээний үеэр иргэд аюулгүй байдлаа ханган, хориглох тэмдэг, хязгаарлах тууз байрлуулсан газраар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа. 

Иргэдийн анхааралд: 

  1. Хориглох тэмдэг байрлуулсан газраар зорчихгүй байх
  2. Хязгаарлах шугамаас гадагш хөдөлгөөн үйлдэхгүй байх
  3. Шөнийн цагаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх
  4. Автомашины араас чарга болон олсоор чирэгдэж явахгүй байх
  5.  Гал түймрийн аюулгүй байдлаа хангах
  6.  Нуурын мөсөн дээр хурд хэтрүүлэхгүй байх
  7. Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийг хараа хяналттай байлгах
  8. Мөсөн дээр халтирч унаж, гэмтэж бэртэхээс болгоомжлох
  9. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  10. Хувийн эд хөрөнгөдөө хараа хяналттай байх
  11. Хууль хяналтын байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна гэжээ. 

"Хөх сувд-2023" мөсний баярын үеэр мөсөн сур, шагайн харваа, тэшүүр, мөс мөргөлдүүлэх, олс татах, мөсний волейбол зэрэг тэмцээн болж, тахтай морин чарга, тахтай хатирагч морьдын уралдааныг зохион байгуулдаг.

20 гаруй жилийн түүхтэй уламжлалт мөсний баяраар энэ жил 35 жуулчны бааз, 30 орчим гэр буудал, 12 зочид буудал, Guest House жуулчид, амрагчдад үйлчлэхээр бэлтгэл хангажээ. 

Эх сурвалж:www.polit.mn